ЭЦА: Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэх иргэдийн дансыг хязгаарлалт тогтоож байна

ЭЦА: Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэх иргэдийн дансыг хязгаарлалт тогтоож байна

Өнөөдөр /2021.10.18/ ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан  болон цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун, “ЭЦА-наас цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар өдөрт дунджаар 1000 гаруй дуудлага авч байна. Үүнд, харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан. Иймд УПЕГ, Монгол банк, ХХЗХ, ЦЕГ хамтран арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна" гэсэн юм.

Мөн иргэд хувийн банкны дансаа ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглодог байдлыг таслан зогсоож, энэ төрлийн гүйлгээ хийж буй иргэдийн дансыг хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож шалгаж байна гэв. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө