ЦЕГ: “Шатахуун дууслаа, нөөцөлж аваарай” гэх худал мэдээлэл цацсан зургаан иргэнийг шалгаж байна

ЦЕГ: “Шатахуун дууслаа, нөөцөлж аваарай” гэх худал мэдээлэл цацсан зургаан иргэнийг шалгаж байна

Ойрын өдрүүдэд цахим сүлжээнд "Шатахуун дууслаа, нөөцөлж аваарай" зэрэг хуурамч мэдээлэл ихээр тарах болсонтой холбогдуулан иргэд шатахуун нөөцөлж, хуурамч хомстол үүсгэж байж болзошгүй хэргийг шалгаж, ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс худал мэдээлэл тараасан иргэдийг шалгаж эхэлсэн гэсэн бөгөөд тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван хэлэхдээ, “Энэ аравдугаар сарын 16-ны өдөр цахим орчинд шатахууны үнэ өсч, хомстол үүсэх тул иргэд бензинээ нөөцлөх шаардлагатай” гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд их цацагдсан. Үүнтэй холбогдуулан ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалт явуулахад нийт 27 хаягаас энэ төрлийн мэдээллийг цахим орчинд тараасан байна.

Эдгээрийн 21 нь хуурамч хаяг байсан. Харин зургаан хаягийн эзэн холбогдогчийг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулсан. Шатахууны хомстол үүссэн гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан байж болзошгүй. Тиймээс иргэд албан ёсны эх сурвалжаас мэдээлэл хүлээж авах нь зүйтэй" гэсэн байна.