СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд тоглож байхдаа хананд өлгөөтэй цүнхний оосорт орооцолдон амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд тоглож байхдаа хананд өлгөөтэй цүнхний оосорт орооцолдон амиа алджээ

Энэ сарын 06-ны өдөр /2021.10.06/ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт есөн настай хүүхэд санамсаргүй байдлаасаа болж хоолойгоо боож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн Тахилт орчимд гэрийнхээ амбаарт тоглож байсан есөн настай хүүхэд хананд өлгөөтэй байсан цүнхний оосорт орооцолдон хоолойгоо боож амиа алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд хууль хяналтын байгууллага тус хэргийг шалгаж эхэлсэн байна. Иймд ард иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтлэв.