Камертоны тоглолтыг хийсэн Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбатын “Собт трейд” ХХК-н тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Камертоны тоглолтыг хийсэн Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбатын “Собт трейд” ХХК-н тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Өнгөрөгч 15-ны өдөр “Zaisand hill”-д болсон “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт иргэдээс багагүй шүүмжлэл сонссон.

Улмаар өчигдөр /2021.10.17/ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийх үеэр “Собт трейд” ХХК-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг мэдэгдсэн.

Тэгвэл Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, “Собт трейд” компанийг Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат эзэмшдэг байна.

Эх сурвалж: УБЕГ

Эх сурвалж: УБЕГ