"Төв талбайд өлсгөлөн” зарлаж байсан н.Чинбат коронавирусийн халдвар авсан тул, өлсгөлөнг нь зогсоожээ

"Төв талбайд өлсгөлөн” зарлаж байсан н.Чинбат коронавирусийн халдвар авсан тул, өлсгөлөнг нь зогсоожээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Б.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.

Тэгвэл Э.Одбаяр, Б.Монголхүү нартай хамт хоригдож байгаад, саяхан суллагдсан н.Чинбат цагдаа нарын хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээлсэн. Мөн тэрээр өнгөрөгч Мягмар гараг /2021.10.12/-аас эхлэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг суллахыг шаардаж Сүхбаатарын талбайд хугацаагүй өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.

Иймд түүнийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс хяналтдаа аваад байжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Өлсгөлөнгөө зургаа дахь хоногтоо үргэлжлүүлж байсан н.Чинбатын коронавирусийн шинжилгээний хариу “эерэг” гарсан” гэлээ. Иймд түүний өлсгөлөнг зогсоож, эмчилгээ хийх шаардлагатай гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.