Сум алдсан Д-ийн аав: Миний хүү дүүгээ алчихлаа, амиа хорлоно гэж байсан

Сум алдсан Д-ийн аав: Миний хүү дүүгээ алчихлаа, амиа хорлоно гэж байсан

Энэ аравдугаар сарын 13-нд /2021.10.13/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны эх гэх газрын нутаг дэвсгэрт 10 настай Х-г 38 настай Д гэгч хүргэн ах нь Чех карабин маркийн галт зэвсгээ шалгаж, бууныхаа гол төмрөөс сумаа гаргах гэж байгаад баруун нүдний доод хэсэгт буудаж амь насыг нь хөнөөсөн байдаг.

Тэгвэл 10 настай хүү нь бүтэн өнчин байсан бөгөөд эмээтэйгээ хамт хоёулхнаа амьдарч, хааяа нагац эгчийндээ мал малладаг байсан аж. Хэрэг гарах тухайн үед эмээ нь сумын төв яваад эзгүй байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хүүгийн хүргэн ахын аав буюу сум алдсан Д-ийн аав О.Вандансүрэн хэлэхдээ, “Манай хүү хар багаасаа мал маллаж, сургууль номд огт явж үзээгүй дорой бүрэг хүн. Хүний аминд санаатайгаар халдах хэрцгий авиртай хүн яавч биш. Ямар сайндаа тухайн үед миний хүү “дүүгээ алчихлаа, амиа хорлоно” гэж байсан гэсэн. Буунд нь хоёр сум байсан юм билээ. Сайн чангалахгүй бол дутуу халдаг буу байхгүй юу. Нэг сумаа алдчихаад, дахиад нэгийг нь алдчихсан юм билээ” гэсэн байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө