Даваа гариг бүр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болдог. Энэ дагуу ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өглөө /2021.10.18/ болжээ.
Хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор өнгөрсөн баасан гаригт /2021.10.15/ "Зайсан Хилл" концерт танхимд тоглосон "Камертон" хамтлагийн тоглолтын талаар ярилцсан байна. Ингэхдээ "Дахин ийм алдаа гаргаж болохгүй. Шат, шатандаа хариуцлагатай ажил. УОК, НОК хариуцаж ажилла" гэсэн байна.
Түүнээс нэр зааж ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яриагүй байна.
Цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг олноор цуглуулж тоглолт хийсэн "Камертон" хамтлагийг олон нийт ихээхэн шүүмжилж буй. "Зайсан Хилл"-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдэгдсэн. Мөн "Камертон" хамтлаг нь тоглолт зохион байгуулахдаа УОК, НОК-оос зөвшөөрөл аваагүй бөгөөд тус тоглолтыг иргэдийг шинжилгээ өгөхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулаад байна.