Өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан хэмээн иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн бол өнөөдөр 14:00 цагааас мөн тус асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар НЗДТГ-ын байрны нэг давхарт мэдээлэл хийнэ гэжээ.