Л.Халтар: Бэлчээр сүйтгэж байгаа учраас Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэхийг зогсоосон

Л.Халтар: Бэлчээр сүйтгэж байгаа учраас Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэхийг зогсоосон

Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцэж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй өчигдөр /2021.10.15/ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уулз

Иргэд "Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг бид дэмжиж байгаа. Гэтэл шийдвэрийг эсэргүүцэж “Баянзам” тээвэрчдийн холбооныхон Сүхбаатарын талбайд шалаанзтай жагсаал хийснийг сонсоод бид нийслэлд ирсэн. Сүхбаатарын талбай дээр зогсоосон шиг тийм том шалаанз манай нутгаар өдөрт зуу зуугаараа цувж бэлчээр сүйтгэж байна. Газар нутаг, ус бэлчээр доройтохоос гадна мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал бүгд сүйдэж бид холын бараа харагдахгүй шахам тоосон тунд төөрөхөөс наахнуур малаа адгуулж байна. “Баянзам”-ынхан 4 тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж ярьж байна билээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гэж ярьж яваа” гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Бэлчээр ус сүйтгэж байгаа учраас Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Шийдвэр энэ сарын 20-ноос хэрэгжинэ. Энэ замын нөхцөл байдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт малчдын ярьж буйтай нийцэж байгаа. БОАЖЯ, МХЕГ-тай хамтарч тээвэр хийж байгаа замыг явж шалгахад нөхцөл байдал туйлын хүнд, яаралтай хаах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэжээ.