АЗХ-ын залуусын талаар Facebook-т гүтгэлэг тараасан этгээдийг олжээ

АЗХ-ын залуусын талаар Facebook-т гүтгэлэг тараасан этгээдийг олжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоо /АЗХ/-ны Төвийн бүсийн чуулга, уулзалт өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Батсүмбэр суманд “Шинэ давлагаа” уриан дор зохион байгуулагдсан байна. Тус чуулганд хөдөө орон нутгаас 1000 орчим залуучууд оролцсон гэсэн албаны мэдээлэл байгаа юм.

Тус чуулганы үеэр хоёр өдрийн турш АН-ын үзэл баримтлал болоод бусад сургалтууд, залуучуудын дунд спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдсан байна.

Гэтэл өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.08.31/ АЗХ-ны нэр бүхий залуучууд тус чуулганы үеэр гэмт хэрэг үйлдсэн тухай худал мэдээллийг facebook-т төлбөр төлж, олон нийтэд хүргэсэн байна. Иймд худал мэдээлэлд нэр холбогдсон залуус ЦЕГ-т худал мэдээлэл тараасан этгээдийг олох тухай гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас тус "худал мэдээлэл тараасан этгээдийг олсон" тухай мэдээлэл байгаа юм.

Энэ тухай АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд өөрийн facebook хуудаснаа “Гүтгэлэг тараасан, төлбөр төлж түгээсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тэд мөрөө үлдээжээ. Зохион байгуулагчид илчлэгдсэн. Одоо хуулийн процессоор ил гарна” гэжээ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө