No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.
Учир нь тэднийг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, төрийн тусгай хамгаалалттай цагдан хорих байрнаас хүн авч явсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэж мэдээлсэн.
Тэгвэл иргэн Э.Одбаяр нь цагдан хорих 461-р анги руу дайрч, Д.Монголхүүг авч явсан талаар ШШГЕГ дарга Ж. Загджав мэдээлэл өглөө. Тэрээр, “Хорих ангийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн үргэлжилж байгаа. Монголхүү гэдэг иргэн манай цагдан хорих төвд хоригдож байна. Манай цагдан хорих байрнаас хүн оргон зайлсан, хоригдож байсан этгээд алдагдсан иргэд явдал гараагүй” гэлээ
Г. Мөнхбаяр