Х.Нямбаатар: БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул боомтын үйл ажиллагаа зогссон

Х.Нямбаатар: БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул боомтын үйл ажиллагаа зогссон

БНХАУ-ын “Эрээний боомт” хаагдсан учир ачаа манай улсын тээвэрлэлт, импорт, экспорт зогсоод байна.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээн хотод Ковидын өвчлөл нэмэгдэж хилийн боомт хаасан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр, “БНХАУ-ын эрээн хотод халдвар гарсан. Үүнээс шалтгаалж Эрээн хотын 30 гаруй мянган иргэд, оршин суугчдыг шинжилгээнд хамруулах асуудал гарсан тул боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон талаар Монгол улсын хилийн байгууллагад мэдэгдсэн.

Бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс ямар нэгэн хятад иргэдтэй харилцах боломжгүй байдлаар халдвар хамгааллийн дэглэм сахиулж байна. Манай улсын зүгээс ямар нэгэн халдвар хамгааллын дүрэм зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдол гараагүй байна. Энэ бол тухайн улсын дотоод гарсан асуудал учир дотооддоо ямар шийдвэр гарах тухай манай улсад даруй мэдэгдэх байх гэж бодож байна. Боомт нэгэнт хаагдсан учир ачаа тээвэрлэлт, импорт, экспорт аль аль талдаа зогссон байна” гэлээ.  

Г. Мөнхбаяр




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө