Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч 53 настай, Баярсайхан гэгч этгээд хөнөөгөөд зугтсан байжээ.
Хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас улс даяар эрэн сурвалжилж байна. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж.
Оргох үедээ улаан подволк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан пүүзтэй явсан байна.
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙН ТАЛААР АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЖУРМЫН ДАГУУ ТӨЛБӨРТЭЙ АВНА ГЭЖ ЦЕГ-ААС МЭДЭГДЭЭД БАЙНА.
Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд 102, 98666969, 96067360, 89345555, 99697220 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой аж.