Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт явж байсан БНХАУ-ын таван иргэнийг саатуулжээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт явж байсан БНХАУ-ын таван иргэнийг саатуулжээ

Дорноговь аймгийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 13-ны өдөр нутгийн иргэнээс “Дорноговь аймгийн Сайншанд сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн алхаж байна” гэх мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийг хүлээн авч, тухайн газарт очиж шалган гадаадын таван иргэнийг саатуулжээ. Улмаар хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч, эрх бүхий байгууллага шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.