"Би мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн. МҮИС арга ядаад цагдаад өгсөн юм уу, аргал хөдлөөд өгөв үү"

"Би мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн. МҮИС арга ядаад цагдаад өгсөн юм уу, аргал хөдлөөд өгөв үү"

Монголын Үндэсний хамгийн их том хэмээн өөрсдийгөө рекламддаг Монголын Үндэсний их сургууль салбарын сайдтайгаа үзэлцээд нэлээд удаж буй.

Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 26-ны өдөр мэдээлэл хийж, Монголын Үндэсний их сургуулиас улс нэрээ авна. Энэ бол луйвар. Буцааж авах шалтгаан нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт МҮИС нэрээр явахад “Mongolian national university” гэж нэрээр гадаадад манай их, дээд сургуулиудын нэрийг хамгийн хойш нь татаж байгаа. Хоёрдугаарт хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд МУИС-д ороод байгаа юм уу МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгааг гаргаж чадахгүй маш их төөрөгдөл үүсч байна. Энэ бол Монголын төрийн, ард түмний өмч. УИХ-д өргөн барьсан дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын үндэсний нэр авахыг хориглох эрх зүйн зохицуулалт хийж байгаа” хэмээн мэдэгдсэн байдаг. 

Харин Л.Энх-Амгалан сайдын энэхүү мэдээлэлд МҮИС эгдүүцэж, түүнийг уучлалт гуйхыг шаардаж, улмаар хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудал мөрдөн байцаалтын түвшинд очжээ.

Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд энэ талаар "АРГА ЯДААД ЦАГДААД ӨГСӨН ЮМУУ, АРГАЛ ХӨДЛӨӨД ӨГСӨН ЮМ УУ" хэмээгээд МҮИС-аас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө. Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн нэрний давхардлын арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм. Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" хэмээжээ.