No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Б.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.
Харин Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад өнөөдөр найм хонож байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Э.Одбаяр, Б.Монголхүү нартай хамт 461 дүгээр ангид хоригдож байгаад, саяхан суллагдсан н.Чинбат цагдаа нарын хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээлсэн. Мөн тэрээр өнөөдөр /2021.10.12/-өөс эхлэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг суллахыг шаардаж Сүхбаатарын талбайд хугацаагүй өлсгөлөн зарлаж эхэлжээ.