Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн хурал энэ сарын 29-нд болох талаар хэвлэлийн хурал хийлээ.
Үндэсний зөвлөлийн хурлаар МЗХ-ны ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох, Үндсэн дүрмийг өөрчлөх тухай болон тус холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Энэ талаар Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Батбаатар, “МЗХ 8 жил Үндсэн дүрмээ өөрчлөөгүй. Сүүлийн гурван сард үүсээд буй асуудал ч үндсэн дүрэмтэй холбоотой. Тиймээс дүрмээ өөрчилж Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах бодитой үйл ажиллагааа явуулна” гэлээ. Ташрамд дуулгахад, МЗХ-ны ЕрөнхийлөгчёО.Гэрэлт-Од УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг тус холбооны хүндэт Ерөнхийлөгчөөр томилсон нь багагүй хэл ам дагуулсан билээ.