Унаж явсан мориндоо чирэгдэж хүнд гэмтсэн хүүхэд шархаа даалгүй амиа алджээ

Унаж явсан мориндоо чирэгдэж хүнд гэмтсэн хүүхэд шархаа даалгүй амиа алджээ

Наймдугаар сарын 31-ний өдөр 19:30 цагт Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүүхэд шархаа даалгүй нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийг тодруулбал, наймдугаар сарын 30-ний өдөр есөн настай эрэгтэй А гэх хүүхэд унаж явсан мориндоо чирэгдэж хүнд гэмтэж ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн аж. Улмаар  нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авч амжаагүй шархаа даалгүй газар дээрээ нас барсан байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж эхэлжээ.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө