Э.Одбаяр, Б.Монголхүү нартай хамт хоригдоод суллагдсан н.Чинбат өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Э.Одбаяр, Б.Монголхүү нартай хамт хоригдоод суллагдсан н.Чинбат өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Харин Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад өнөөдөр найм хонож байгаа юм.

Өнөөдөр түүнтэй цагдаагийн алба хаагч уулзаж, “өлсгөлөнгөө зогсоогооч гэсэн саналыгЭ.Одбаярт тавьсан ч тэрээр, “хугацаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байна.

Тэгвэл Э.Одбаяр, Б.Монголхүү нартай хамт хоригдоод суллагдсан н.Чинбат цагдаа нарын хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээллээ. Мөн тэрээр өнөөдөр 16:00 цагт Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэх ажээ.

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө