Х.Ганхуяг нарын санаачилсан, “Монголд оршин суух эрх 50 мянган ам.доллар” гэх хуулийн төсөл УНАЖЭЭ

Х.Ганхуяг нарын санаачилсан, “Монголд оршин суух эрх 50 мянган ам.доллар” гэх хуулийн төсөл УНАЖЭЭ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Харин тэдний хуулийн төслийн 12.1.6 -д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэж оруулсан нь олны шүүмжлэлд өртөөд буй.

Учир нь “гадаадын иргэн манай улсад 50 ам.долларт орон сууц худалдаж авсан бол оршин суух эрх олгох нь” гэж ихэнх иргэд шүүмжилж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрөө гарын үсэг зурж, өргөн барьсан хуулийн төсөл нь олны шүүмжлэлд өртөөд буйд дараах тайлбарыг хийжээ. Тэрээр, “надад албан ёсоор мэдэгдээгүй, ийм асуудлыг чуулганы хуралдаанд оруулсан. Ганхуяг гишүүний хариуцлагагүй үйлдлээс болж Үндэсний дайсан болоод байгаад харамсаж байна” гэсэн утгатай мэдээллийг хийсэн юм. Харин УИХ-ын гишүүн П.Анужин “хуулийн хулгай”-гаа зогсоож, эгүүлэн тат олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн. 

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хууль өргөн барьсан гишүүд янз бүрийн мэдэгдэл хийж, нэрээ татсан байна лээ. Дэгийн хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь нэрээ татвал хууль татагддаг, хуулийг хэлэлцэх бүх шатанд. Тиймээс энэ хууль бараг татагдах байх” гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Өнөрболор, П.Анужин тус хуулийн төслөөс нар нэрээ татсанаар энэ хууль автоматаар унаж байна гэсэн үг ажээ. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө