Өчигдөр /2021.10.11/ Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ НЗДТГ-ын удирдлагууд төсвөө танаж, тансаглалаа зогсоо гэсэн утгатай мэдээлэл хийж, тус газрын зарим албан тушаалтны өрөөгөөр орсон байдаг.
Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч Б.Сүхбаатарын өрөөгөөр орж, түүний амралтын өрөөнд байх хөргөгчид архи байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл тэрээр тус үйлдэлдээ, “Уучлалт” гуйсан байна.
Тэрээр, “Өнөөдөр нийслэлийн хангарьд ордноор орж нийслэлийн орлогч дарга нартай уулзъя гэж бодоод бүх орлогч нар нэг ижил өрөөнд суудгийг мэднэ доороос нь эхлээд Сүхбаатар даргын өрөөнөөс эхэлсэн би үнэндээ энэ даргыг танихгүй тэгсэн бие муутай хүн байсан байна уучлаарай гэж албан ёсоор уучлалт гуйж байна. Монгол хүмүүс ойлголцох нь чухал ямар нам байхаас үл хамаарч хүн хүнээ хайрлаж яваарай” хэмээжээ.