ШУУРХАЙ: “Долоо хоног юм идээгүй” Э.Одбаярын өлсгөлөн зарлах хүсэлтийг ШШГЕГ-аас ӨНӨӨДӨР албан ёсоор хүлээн авчээ

ШУУРХАЙ: “Долоо хоног юм идээгүй” Э.Одбаярын өлсгөлөн зарлах хүсэлтийг ШШГЕГ-аас ӨНӨӨДӨР албан ёсоор хүлээн авчээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.

Хачирхалтай нь, иргэн Э.Одбаяр өөрийг нь 30 хоног цагдан хорих шүүх хурал болсныг мэдээгүй байгаа юм. Мөн тэрээр өнгөрөгч Даваа гараг /2021.10.4/ -ийн оройн 22:00 цагаас хойш юм идээгүй, өнөөдөр /2021.10.11/-ийг хүргэсэн байгаа юм.

Учир нь тэрээр хоригдсон даруйдаа “өлсгөлөн зарлах” тухай хүсэлтээШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн ч тэд, “шинжилгээний чинь хариу муу гарсан учир хүсэлтийг хүлээж авах боломжгүй” гэж байсан байгаа юм.  

Тэгвэл өнөөдөр /2021.10.11/-өөс иргэн Э.Одбаярын өлсгөлөн зарлах хүсэлтийг албан ёсоор хүлээн авч буйгаа ШШГЕГ-аас мэдэгдсэн байна. Тодруулбал, түүнийг долоо хоногт өлсгөлөн зарласны дараа ШШГЕГ-аас албан ёсоор бүртгэж авчээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө