Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хангарьд” ордныг улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг засгийн газарт өгчээ

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хангарьд” ордныг улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг засгийн газарт өгчээ

Өнөөдөр /2021.10.11/ болсон нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хангарьд ордныг Улсын Дээд шүүхэд өгөх чиглэлийг засгийн газарт өгчээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна. Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлж байна" гэжээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гээд Нийслэлийн засаг захиргааны байруудыг нэгтгэн энэ оны арван хоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь Шинэ цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргаж “Хангарьд” ордонг дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэр гарсан байдаг.  Өмч хувьчлах комиссоос дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг байхаар тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа юм.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө