Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэргэнцэрийнхээ бүсэнд боогдож нас баржээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэргэнцэрийнхээ бүсэнд боогдож нас баржээ

Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд хараа хяналтгүй олон цаг ганцаараа байснаас болж өөрийн тэргэнцэрт сууж байхдаа нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдөр 19:50 цагийн орчим Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух хаягтай есөн настай Б гэх хүүхэд хоолой нь боосон байдалтай нас барсан байжээ. Шалгалтаар тэргэнцрийн даруулга бүсэнд орооцолдон, хоолой нь боогдож нас барсан байна. Уг хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн аж. 

Мөн өнгөрөгч долдугаар сард Төв аймагт арван сартай эрэгтэй хүүг гэрийнхээ хананаас уяатай олон цаг ганцааранг нь байлгаснаас үүдэн уяандаа хоолой нь орооцолдож нас барсан хэрэг гарсан байдаг.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө