Засаг даргын зөвлөх Д.Батмөнх дуудлагаар очсон цагдаа нарыг зоджээ

Засаг даргын зөвлөх Д.Батмөнх дуудлагаар очсон цагдаа нарыг зоджээ

Нийслэлийн засаг даргын Санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх, гавьяаны амралтдаа гарсан цагдаагийн хурандаа н.Цэрэнпунцаг нар дуудлагаар очсон цагдаа нарыг хэл амаар доромжилж, дайрч давшилж, цагдаагийн алба хаагчийг зодсон талаар tsahiur.mn сайт мэдээлжээ.  

Тодруулбал, тэд хоорондоо муудалцаж, танхайрчээ. Тиймээс тухайн лоунжийн ажилтнууд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байна. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч нар очиход тэд ийнхүү авирласан талаар эх сурвалж мэдээлжээ. Мөн согтуу дарга нар хэрхэн албан тушаалаараа аархдаг нь бичлэгт үлджээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө