СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр хорооллын гудамжинд бусдыг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн дөрвөн залууг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр хорооллын гудамжинд бусдыг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн дөрвөн залууг эрэн хайж байна

Баянгол дүүрэгт байрлах "Гэмтлийн эмнэлгийн хойд хэсгийн гэр хорооллын гудамжинд зодуулж хүнд гэмтсэн хүн, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг энэ сарын 07 /2021.10.07/-ны өдрийн 06.33 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Ингээд цагдаагийн алба хаагчид тус эмнэлэгт очиж, шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ... дугаар тоотод оршин суух 27 настай И, мөн дүүргийн 3 дугаар гудамжинд үл таних дөрвөн залууд зодуулж ийнхүү хүнд гэмтсэн байжээ. Иймд цагдаагийн байгууллагаас тус хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, тогтоох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Иймд иргэд та бүхнийг шөнө, оройн цагаар явахдаа анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.