Архины шилээр нэгийгээ зүсэж хүнд гэмтээсэн хэрэг гарчээ

Архины шилээр нэгийгээ зүсэж хүнд гэмтээсэн хэрэг гарчээ

Энэ аравдугаар сарын 07-ны өдрийн 23:59 цагт Цагдаагийн шуурхай утсанд “Чингис зочид буудалд хүн хутгалуулчихлаа” гэх дуудлагыг хүлээн авчээ.

Ингээд дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход "Чингис" зочид буудлын дотор биш гадна ахимаг насны хоёр эрэгтэй 38 настай эрэгтэй С.Б, 43 настай эрэгтэй Ц.Б нарыг Б.Б /25  настай эрэгтэй/ болон иргэн Н.Б /21 настай эрэгтэй/ нар архидан согтуурсан үедээ маргалдан С.Б-г толгойн тус газарт архины шилээр цохиж, мөн зүүн талын хэвлий хэсэгт шилээр зүсэж гэмтээсэн бол Ц.Б-гийн мөн толгойн тус газарт архины шилээр цохисон байсныг түргэн дуудаж яаралтай ГССҮТ-д хүргэсэн байна. Одоогоор С.Б-ийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Иймд иргэн Б.Б, Н.Б нарыг Улиастайн эрүүлжүүлэхэд саатуулжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө