Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийж буй талаар Улсын ерөнхий прокуророос хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж байв.
Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлжээ.