Энэ долоо хоногт олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан “Pandora Papers” хэмээх баримт дэлгэгдэж дэлхийн нөлөө бүхий 100 орчим орны 400 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын оффшор буюу нууц хөрөнгө ил болгосон.
Тэгвэл тус баримт бичигт Монгол Улсаас хоёр улстөрч багтсан нь хоёулаа Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан хүмүүс болж таарсан юм. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ч.Сайханбилэг нар байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл өдгөө АНУ-д амьдарч байгаа Ч.Сайханбилэг өөрийн facebook хуудастаа дараах тайлбарыг хийжээ. Тэрээр “Хамаг хог новшоо чихдэг шуудай гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр оффшороосоо миний компани, хөрөнгийг олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” хэмээн бичсэн байна.