Охины хамт барилгын дээврээс унаж болзошгүй байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Охины хамт барилгын дээврээс унаж болзошгүй байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 7-ны өдрийн 22:11 цагт нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. 

Алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн охины хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө