Ерөнхий сайд Хэнтийнх, Хууль зүйн сайд Хэнтийнх, АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх

Ерөнхий сайд Хэнтийнх, Хууль зүйн сайд Хэнтийнх, АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх

Иргэн н.Монголхүү, Э.Одбаяр нар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх мэт үндэслэлээр цагдан хоригдоод буй. Иймд “үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд цагдаа хүч хэрэглэчхээд, дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж ял цаазаар сүрдүүлэн дарамтлаж” байна гэж цагдаагийн байгууллагыг зарим иргэд шүүмжлэх болоод байна.

Учир нь ийм үйлдэл гарч байсан нь ховор. Иймд цагдаагийн байгууллагын дарангуйллын шинжтэй байж магадгүй тус үйлдлийн ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг байж магадгүй гэж иргэд хардаж буй.

Иймд Х.Нямбаатар сайд “Хууль зүй дотоод хэргийн яам хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүх шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох чиг үүрэг байхгүй болно” гэж мэдэгдсэн. Харин зарим иргэд энэ үйл явдлын ард түүнийг байгаа гэж хардаж байгаа юм.

-АТГ, ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУДАД ХЭНТИЙ АЙМГИЙН ГАРАЛТАЙ ХҮМҮҮС ТОМИЛСОН НЬ САНАМСАРГҮЙ ТОХИОЛДОЛ УУ-

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг санал болгодог. Тухайлбал, Цагдаагийн төв байгууллага /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг.

Тэгвэл хууль хүчний байгууллагын зарим удирдлагуудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тойрог, төрж өссөн нутаг болох Хэнтий аймгийн гаралтай хүмүүс томилогдсон нь анхаарал татаж, мөн мөрдөн шалгах ажиллагаанд зарим улс төрчид нөлөөлдөг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь АТГ, ЦЕГ-ын удирдлагуудад Хэнтий аймгийн хүмүүс томилогдсон санамсаргүй тохиолдол биш байж магадгүй юм.

Тодруулбал, АТГ-ын дарга З.Дашдаваа Хэнтий аймгийн харьяат бөгөөд ажлын гараагаа 1995-1996 оны хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхлүүлж байжээ. Мөн ЦЕГ-ын дарга Ж.Болд 1976 онд Хэнтий аймагт төржээ. Тэрээр ажлын гараагаа 1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар эхлүүлжээ. Мөн Ж.Болд нь ЦЕГ-ын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө /2017-2019 оны хугацаанд/ Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Цаашлаад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтий аймгийн гаралтай бөгөөд тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамаатнууд юм.

Хэнтий аймгийн "Хаан шонхор" гардуулсан арга хэмжээний үеэр Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар

Товчхондоо, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, АТГ-ын дарга, ЦЕГ-ын даргаар нар нэг нутгийн гаралтай хүмүүс ажиллаж байгаа нь хууль сахиулах, мөрдөн шалгах ажлуудад ашиг сонирхлын зөрчил үүсдэг байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3.4-т ‘’Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ’’ хэмээн заажээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө