ТОДРУУЛГА: Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Х.Баттулга болсны дараа Ерөнхий сайдыг огцруулахаас АН-ын зарим гишүүд татгалзсан

ТОДРУУЛГА: Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Х.Баттулга болсны дараа Ерөнхий сайдыг огцруулахаас АН-ын зарим гишүүд татгалзсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч есдүгээр сар /2021.09/-д томилогдсон. Тухайн үед тус томилгоог АН-ын гишүүдээс гадна, МАН-ын гишүүд ч эсэргүүцэж, “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэж шүүмжилж байв.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын бланк дээр тус намын УИХ-ын гишүүд зурж эхлээд байсан юм. Иймд Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаасаа огцрохгүйн тулд “Засгийн газартаа бэхэлгээ” хийж байна гэж бид нийтэлж байсан билээ.

Тэгвэл шатахуун, шахмал түлшний хомстол, коронавирус халдварын тархалт, иргэдийн нас баралт зэрэг асуудлаас болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөж байгаа энэ цагт Х.Баттулгыг дагадаг УИХ дахь АН-ын бүлгийн 5-6 гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах тухай” бичигт зурсан гарын үсгээсээ татгалзаж, дахин гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагадаг гэдэг. Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч Х.Баттулгын үгнээс гарахгүй болсон гэдэг. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй түүний ах Hero энтертайманент группийн захирал Б.Баатараар дамжуулж холбогддог. Учир нь Б.Баатар нь Х.Баттулгын пиар, сурталчилгааг хариуцдаг юм.