Х.Баясгалан: Цагдан хорих байрнаас хүн /Б.Монголхүү/ авч гарсан гэдэг худал

Х.Баясгалан: Цагдан хорих байрнаас хүн /Б.Монголхүү/ авч гарсан гэдэг худал

Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалан тайлбар хийжээ. 

Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн иргэн Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй. Ташаа мэдээлэл байна" гэжээ.