No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан. Харин өчигдөр /2021.10.06/ иргэн Э.Одбаярыг өмгөөлөгчгүй шүүж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байгаа юм.
Харин Б.Монголхүүг 30 хоног саатуулах прокурорын хүсэлийг шүүх хэлэлцээд, түүнийг нэн даруй суллах шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл прокурорын байгууллагаас “Б.Монголхүүг сулласан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, эсэргүүцэл гаргажээ. Иймд тус эсэргүүцлийг шүүх өнөөдөр 13:30 цагт хэлэлцэж, Б.Монголхүүг 30 хоног цагдан хорихоор болсон байна. Тэрээр энэ талаар дараах тайлбарыг хийжээ.