Өлсгөлөн зарласан Э.Одбаярын асуудлаар 461 дүгээр ангийн гадна ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ зарлажээ

Өлсгөлөн зарласан Э.Одбаярын асуудлаар 461 дүгээр ангийн гадна ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ зарлажээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан. Харин өчигдөр /2021.10.06/ иргэн Э.Одбаярыг өмгөөлөгчгүй шүүж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байгаа юм. Харин Б.Монголхүүг 30 хоног саатуулах прокурорын хүсэлийг шүүх хэлэлцээд, түүнийг нэн даруй суллах шийдвэр гаргасан байдаг.

Мөн бид Э.Одбаяр ямар нөхцөлд байгаа талаар эх сурвалжаас тодруулахад,“Э.Одбаяр өөрийг нь 30 хоног цагдан хорих шүүх хурал болсныг мэдээгүй байна. Мөн өнгөрөгч Даваа гараг /2021.10.4/ -ийн оройн 22:00 цагаас хойш юм идээгүй, ингээд өнөөдөр буюу аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн албан ёсоор “өлсгөлөн зарлах” тухайгаа ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн байна. Энэ дагуу түүнийг эмчийн үзлэгт оруулж эхэлсэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл өлсгөлөн зарлаад буй Э.Одбаярын өмгөөлөгч болон No Double Standard хөдөлгөөний залуус ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн гадна өнөөдөр /2021.10.07/ хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдлээ.