No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан. Харин өчигдөр /2021.10.06/ иргэн Э.Одбаярыг өмгөөлөгчгүй шүүж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байгаа юм. Харин Б.Монголхүүг 30 хоног саатуулах прокурорын хүсэлийг шүүх хэлэлцээд, түүнийг нэн даруй суллах шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл бид Э.Одбаяр ямар нөхцөлд байгаа талаар эх сурвалжаас тодруулахад, “Э.Одбаяр өөрийг нь 30 хоног цагдан хорих шүүх хурал болсныг мэдээгүй байна. Мөн өнгөрөгч Даваа гараг /2021.10.4/ -ийн оройн 22:00 цагаас хойш юм идээгүй, ингээд өнөөдөр буюу аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн албан ёсоор “өлсгөлөн зарлах” тухайгаа ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн байна. Энэ дагуу түүнийг эмчийн үзлэгт оруулж эхэлсэн” гэж мэдэгдлээ.
Хэрэг явдлыг тодруулбал, иргэн н.Монголхүү Сүхбаатарын талбайд гутал оруулж, эсэргүүцлээ илэрхийлэх гэхэд нь цагдаагийн алба хаагчид түүнийг хүч хэрэглэж баривчилсан. Улмаар энэ үеэрээ цагдаагийн зургаан алба хаагч гэмтсэн гэж буй юм.
Тухайн үед болсон явдлын видео:
Харин Э.Бат-Үүл цагдаагийн энэхүү үйлдлийг, “Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд цагдаа хүч хэрэглээд, дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж байна” гэж мэдэгдсэн. Улмаар н.Монголхүүг шөнийн 02:00 цагт хууль бусаар баривчлах гэхэд нь Э.Одбаяр нарын залуус ШШГЕГ-ын 461 дүгээр очиж авч явсан байдаг.
Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж бгаа иргэдээ цагдаа нь очиж хүч хэрэглэчхээд,дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж ял цаазаар сүрдүүлэн залуусыг айлган дарамтлах Лукашенкогийн туршлага ийм хурдан манайд ороод ирнэ гэж ёстой төсөөлсөнгүй!Энэ бол аюулын дохио шүү!!!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 5, 2021
Иймд Э.Одбаярыг тусгай обьектоос бусдыг хууль бусаар хүн авч явсан, мөн н.Монголхүүг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэсэн утгатай мэдэгдлийн ЦЕГ-ын дарга н.Болд хийсэн юм.
Тухайн үед болсон явдлын видео: