“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Өнгөрсөн оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргасан.

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 08-ны өдөр дээрх долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр товлогдоод байсан ч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт нь хэргийн материалтай танилцах өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын шүүх хуралдаан давхацсан гэсэн тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2021.10.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан хэдий ч аль аль талуудын өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлтийн дагуу дахин хойшилж, энэ сарын 28-нд товлогджээ.

"Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг үйлдлээр буруутгагдсан юм.