No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон. Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн зарим иргэдийг баривчилсан. Харин үүнийг иргэд эсэргүүцэж ХЗДХ-ийн яамны гадна олноороо цугласаар байна.