LIVE: Х.Нямбаатарыг огцрохыг шаардсан эмэгтэйчүүдийг ХҮЧЭЭР барьсанд иргэд эсэргүүцэж байна

LIVE: Х.Нямбаатарыг огцрохыг шаардсан эмэгтэйчүүдийг ХҮЧЭЭР барьсанд иргэд эсэргүүцэж байна

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн зарим иргэдийг баривчилсан. Энэ үеэрцагдаагийн байгууллага зарим эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, газар чирсэнд зарим иргэд бухимдаж байгаа ажээ. Мөн тус эсэргүүцлийн суултад Монголд суугаа Европын холбооны төлөөлөгч, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллийг уриад байгаа ажээ.