Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, ХЗДХ-ийн яамны гадна суулт хийж байсан иргэдийг ЦАГДААГИЙН ХҮЧЭЭР тараав

Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, ХЗДХ-ийн яамны гадна суулт хийж байсан иргэдийг ЦАГДААГИЙН ХҮЧЭЭР тараав

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн зарим иргэдийг баривчилжээ.Мөн энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, “Хууль зүй дотоод хэргийн яам хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүх шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох чиг үүрэг бхгүй болно” гэжээ.