No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм.
Учир нь тэднийг Эрүүгийн хуулийн 23.1-д заасан “1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдсэн.
Тодруулбал, тэд Сүхбаатарын талбайд дээр гутал тавьж, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа илэрхийлэх гэсэн боловч, цагдаагийн алба хаагчид тус гутлуудыг нь хурааж авсан байдаг. Энэ үеэрээ мөн н.Монголхүүг баривчилсан. Гэтэл баривчилгааны үеэр цагдаагийн зургаан алба хаагч гэмтсэн гэж буй ажээ.
ВИДЕО:
Тэгвэл цагдаагийн тус үйл явдалд Э.Бат-Үүл дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр, “Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдээ цагдаа нь очиж хүч хэрэглэчхээд, дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж ял цаазаар сүрдүүлэн залуусыг айлган дарамтлах Лукашенкогийн туршлага ийм хурдан манайд ороод ирнэ гэж ёстой төсөөлсөнгүй! Энэ бол аюулын дохио шүү” хэмээжээ.
Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж бгаа иргэдээ цагдаа нь очиж хүч хэрэглэчхээд,дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж ял цаазаар сүрдүүлэн залуусыг айлган дарамтлах Лукашенкогийн туршлага ийм хурдан манайд ороод ирнэ гэж ёстой төсөөлсөнгүй!Энэ бол аюулын дохио шүү!!!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 5, 2021