No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм.
Учир нь тэднийг Эрүүгийн хуулийн 23.1-д заасан “1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдсэн. Мөн цаашлаад тэднийг үргэлжлүүлэн хорих талаар Шүүхээр хэлэлцэж магадгүй байгаа аж.
Иймд н.Монголхүү, Э.Одбаяр нарыг суллах, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг зарим иргэд шаардаж ХЗДХ-ийн яамны гадна өчигдөр эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл эдгээр иргэд тус яамны гадна хонож, тэдний тэмцэл өнөөдөр үргэлжлэх ажээ.