LIVE: Х.Нямбаатарыг хүлээсэн суулт ХЗДХ-ийн яамны гадна үргэлжилж байна

LIVE: Х.Нямбаатарыг хүлээсэн суулт ХЗДХ-ийн яамны гадна үргэлжилж байна

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм.

Учир нь тэднийг Эрүүгийн хуулийн 23.1-д заасан “1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдсэн. Мөн цаашлаад тэднийг үргэлжлүүлэн хорих талаар Шүүхээр хэлэлцэж магадгүй байгаа байна. Иймд н.Монголхүү, Э.Одбаяр нарыг суллахыг шаардаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хүлээж зарим иргэдийн эхлүүлсэн суулт тус яамны гадна одоо ч үргэлжилж байна.