Улс хоорондын шуудангаар 1 кг орчим сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завджээ

Улс хоорондын шуудангаар 1 кг орчим сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газраас 2021 оны эхний есдүгээр сард илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Гаалийн байгууллага жилд дунджаар 2500-4000 зөрчил илрүүлж, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавьдаг байна. Коронавирусийн улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт буурчээ.

Гэмт хэргийн гаралтай зөрчилд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хил нэвтрүүлэн тээвэрлэх гэж оролдсон хэрэг бүртгэгдсэн байна.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын есөнд Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан, илгээмж ашиглан Өмнөд Африкаас нэг кг орчим талст метамфетамин буюу мөсийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон байна. Тус бодис нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөтэй бодисын конвенцын хавсралтад орсон маш хүчтэй үйлчилгээтэй  хорт чанар өндөртэй бодист тооцогддог юм.