“Х.Нямбаатарыг хүлээгээд, цай уугаад энд сууна” гэв

“Х.Нямбаатарыг хүлээгээд, цай уугаад энд сууна” гэв

“No Double Standard“ хөдөлгөөний зохицуулагч “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр, иргэн Д.Монголхүү, н.Чинбат нарыг 48 цагийн хугацаатай баривчилсан гэх мэдээлэл байна.

АН-ын гишүүдийн төлөөлөл яг одоо /2021.10.05/ Хууль зүйн яамны өмнө жагсаж, Х.Нямбаатартай уулзах хүсэлт гаргаж, мөн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллахыг шаардаж байна.

Тэд, “бидэнтэй адилхан залуус, жирийн иргэд. Сүхбаатарын талбайд жагсан, үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдэлснийх нь төлөө ингэж хорьж, хавчиж болохгүй. Х.Нямбаатар яаман дээрээ эр хүн шиг хүрээд ир. Биднээс боловсрол, мэдлэгээр нэг их дээрдэхгүй л залуу. “Шударга тав” гээд баахан жагсаж, ард түмний нэр барьж байгаад сайд болсон.

Засгийн газрыг огцруулчих вий гэж айсандаа Х.Нямбаатар байрандаа шөнөжин бөөлж байна. Тийм гомдол байрных нь иргэдээс их ирсээр байгаа гэнэ лээ. Хууль зүйн сайд хүн нь өөрөө Зөрчлийн хуулийг ингэж үл тоож болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатартаа хэл. У.Хүрэлсүх ард түмний Ерөнхийлөгч юм бол энэ хүндээ чиглэл өг. Гадаа хүйтэн байна. Х.Нямбаатарыг хүлээгээд, цай уугаад энд сууна” гэв.