ВИДЕО: Иргэн Э.Одбаярыг албадан баривчилж, 461-р цагдан хорих анги руу авч явжээ

ВИДЕО: Иргэн Э.Одбаярыг албадан баривчилж, 461-р цагдан хорих анги руу авч явжээ

Өнгөрөгч шөнө "NoDoubleStandard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс баривчилсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.

Мөн өнөөдөр тус хөдөлгөөний гишүүн иргэн Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас байцаалт авахаар дуудаж, саатуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл түүнийг албадан баривчилж, 461-р цагдан хорих анги руу авч, явсан талаар эх сурвалж мэдээллээ. Иргэн Э.Одбаярт өнгөрсөн долдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хэсэг бүлэг залуус хоорондоо зодолдож, улмаар нэгнийгээ автомашинаар дайрсан хэргийн бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн гэх үндэслэлээр яллах саналтай эрүүгийн хэрэг үүсгэсэн байж болзошгүй байгаа юм. 

ВИДЕО: