Д.Сосорбарам: Цагдаа сэргийлэн хамгаалах үүрэгтэй болохоос цагдан хорих дарамтлах учиргүй

Д.Сосорбарам: Цагдаа сэргийлэн хамгаалах үүрэгтэй болохоос цагдан хорих дарамтлах учиргүй

Өнгөрөгч шөнө NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирээд гэр рүүгээ орж байхад нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс баривчилсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.

Мөн өнөөдөр /2021.10.05/ Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас байцаалт авая гэж дуудаад саатуулсан гэх мэдээлэл байна. Цаашлаад Э.Одбаяртай хамт явсан н.Чинбат гэх иргэнийг ч хорьсон гэх мэдээлэл байгаа юм. Иймд өнөөдөр зарим иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна жагсаал хийж н.Монголхүү, Э.Одбаяр, н.Чинбат нарыг суллахыг шаардсан юм. Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам, “Цагдаа сэргийлэн хамгаалах үүрэгтэй болохоос цагдан хорих дарамтлах учиргүй” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.