LIVE: Д.Монголхүү, Э.Одбаяр, н.Чинбат нарыг суллахыг шаардаж иргэд СБД-ийн цагдаагийн үүдэнд жагсав

LIVE: Д.Монголхүү, Э.Одбаяр, н.Чинбат нарыг суллахыг шаардаж иргэд СБД-ийн цагдаагийн үүдэнд жагсав

Өнгөрөгч шөнө "NoDoubleStandard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирэн, гэр рүүгээ орж байхад нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс баривчилсан талаар зарим эх сурвалж мэдээлсэн.

Мөн өнөөдөр/2021.10.05 /иргэн Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн газраас "байцаалт авъя" гэж дуудан саатуулсан гэх мэдээлэл байна.

Өнгөрөгч долдугаар сарын 21-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн суманд олон хүнийг хамарсан зодоон болох үеэр автомашинаар бусдыг дайрч, гэмтээсэн хэрэг гарсан. Тус хэрэгт Дорнод аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б-ийн хүү Д сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй. Тэгвэл уг хэргийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гэх үндэслэлээр Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тэрбээр өмнө нь хэлж байв. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө