Г.Доржзодов: Миний ажил, амьдрал хүнд байдалд орсон

Г.Доржзодов: Миний ажил, амьдрал хүнд байдалд орсон

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх аудио бичлэгийг анх олон нийтэд цацаж, энэ тухай мэдээллийг иргэдийн анхаарлын төвд авчирсан иргэн Г.Доржзодовыг гадаадад амьдарч байгаа. Мөн "60 тэрбум"-ын хэрэг замхарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор бид иргэн Г.Доржзодовтой холбогдлоо. Тэрбээр "Би гадаадад амьдраагүй. Тийм боломжгүй. Учир нь гадаад руу гарах оролдлого хийхэд намайг баривчлах магадлал өндөр. Шүгэл үлээж, үнэнийг илчилснийхээ төлөө ажил, амьдрал минь хүнд байдалд орлоо. Компаниуд намайг ажилд авахаас тодорхойгүй шалтгаанаар татгалздаг. Харьяа яам, тамгын газраас дарамт, шахалт ирнэ гэж үздэг. Тиймээс би одоог хүртэл ажилгүй байна.

Монголд шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрх зүйн орчингүй. Шүгэл үлээсэн хүн нь хохирдог л нийгэмд амьдарч байна. 

"60 тэрбумын хэрэг"-ийн тухайд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Ингээд энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах гэсээр байтал өнгөрсөн зургадугаар сард тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.

Одоо тус хэргийг шүүхээр дахин хэлэлцсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хаана.

Ерөнхийдөө хуулийнхан хуйвалдаад тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүргэсэн. Мөн нийслэлийн ерөнхий прокурор асан Ш.Нямдорж намайг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх бичгийг бүх шатны шүүхэд өгсөн. Үүнээс болж би шүүхэд гэрчээр оролцох боломжгүй болсон. Миний хувьд нэр төрөө сэргээхээр шүүхэд мөн хандсан. Энэ нь асуудлыг ч замхаруулж байна" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө