“Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ

“Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр “Эхлэл” брэндийн асуудал болон бусад цаг үеийн агуулгаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Гаалийн байгуулагын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар нийт 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Эдгээр зөрчлийн нийт 30 зөрчилд нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийсэн байна. Дээр дурдсан 776 зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж,  1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулжээ.  Мөн “Эхлэл брэнд” ХХК-ыг нийт 60 гаруй сая төгрөгийн торгууль тооцож, 175.9 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр урьдчилсан байдлаар тооцсон байна. Учир нь "Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлжээ. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.  Тухайн зөрчил гаргасан этгээдийн торгууль өндөр, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх аж. Хохирлын хэмжээ нь ихэсвэл Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Одоогоор Зөрчлийн хэргээр шалгагдаж байна гэж мэдээллээ. 

 Г.Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө